Айчи мужийн Тоёоакэ хотын Фүжита Анагаахын их сургууль болон АНУ-н Мэрланд-н Биотехнологийн Эликсирген Тэрапэүтикс (Elixirgen Therapeutics) компани хамтран 2021 оны 5-р сарын 25-нд Эликсирген компанийн хөгжүүлж буй шинэ хэлбэрийн Корона вирусын эсрэг вакцины 1/2-р шатны эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.
Эликсирген компанийн хөгжүүлж буй уг вакцин нь Шинэ хэлбэрийн коронавирусын гадаргуу дээрх эсэд наалдуулдаг Spike уургийн үзүүрт байдаг холбогч хэсэгт уураг бий болгосноор дархлааг нэмэгдүүлдэг RNA вакцин бөгөөд биеийн темпратураас хамаарч нөлөөлөх идэвхи нь өөрчлөгддөг темпратурт мэдрэмтгий чанартай аж. Аль хэдийн тусгай зөвшөөрөлөө авсан АНУ-ын Пфайзер, Модернагийн "mRNA вакцин" болон Английн AstraZeneca-ийн "вирусын вектор вакцин" -аас өөр төрлийн вакцин юм.
Elixagen компанийн мэдээлж байгаагаар тус компанийн вакцин нь "бага тунтай, аюулгүй байдал өндөртэй", цаашид Токио хотод охин компаниа байгуулан, Япон улсад боловсруулах, нийлүүлэхэд бэлтгэх ажил үргэлжилж байгаа гэв.
Фүжита анагаах ухааны их сургуулийн эхлүүлсэн эмнэлзүйн туршилтаар 20-55 насны эрүүл насанд хүрсэн 60 хүнийг хамруулан, аюулгүй байдалын болон дархлааны хариу урвалыг өдөөх шинж чанарын шалгалт явуулжээ. Энэ нь дараагийн алхам болох 3-р үе шатны эмнэлзүйн туршилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд Японы үндэсний судалгаа, хөгжлийн агентлаг болон анагаах ухааны судалгаа, хөгжлийн агентлагаас дэмжигдсэн байна.
Тус Вакцин нь арьсны хэвийн температур буюу 33 хэмд үр дүнтэй боловч, Биеийн доторх өндөр биеийн температур болох 37 хэмд нөлөөлөхгүй болдог гээд температурт мэдрэмтгий ба биеийн өндөр температуртай эрхтэнд гаж нөлөө үзүүлэх магадлал багатай гэжээ.
Мөн Spike уургийг бүхэлд нь ашигласан Вакцинд гаж нөлөө бүртгэгдээд байгаа хэдий ч тус компанийн вакцин нь зөвхөн холбогч хэсгүүдийн уураг болох Антиген буюу эсрэг төрөгчөөр эсэргүүцэх чадвар олж аван дархлаажих тогтолцоотой/механизмтай/ тул аюулгүй байдал өндөр бөгөөд арьсны доторх тарилга болон RNA-д холбогдох тусгай аргыг ашигласнаар mRNA вакцинтай харьцуулахад тунг нь багасгах боломжтой гэсэн байна.
Вакцинжуулалтаар тэргүүлэгч Pfizer-ийн вакцин болон томоохон тарилгын төвүүдэд ашигладаг Модернагийн вакцин нь Корона вирусын эсрэг биеийг үйлдвэрлэх зааврыг хүний биед оруулахын тулд мэдээлэл зөөвөрлөх ген болох mRNA-г ашигладаг. Харин Астразенэка вакцин нь хувилж олшруулах буюу дахин үйлдвэрлэх боломжгүйгээр боловсоруулагдсан Шимпанзегаас гаралтай ханиадны вирус болох Адерновирус /булчирхайн хоруу/-г ашигладаг байна.
Фүжита Анагаахын Их Сургууль нь Фүжита Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт шинэ хэлбэрийн Коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчилгээнд хамруулах, эмчилэх эм, арга замуудыг хөгжүүлэн боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Харин Эриксаген нь 2017 оны 5-р сард байгуулагдан, удамшлын өвчин болон вакцины боловсоруулалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй компани бөгөөд энэ удаагийн шинэ хэлбэрийн Корона вирусын эсрэг вакцины хөгжүүлэлтээ 2020 оны 3-р сард эхлүүлж байжээ.
Comments